Авто угаалгын газруудад саарал усны сисмтемийг нэвтрүүлэхэд тулгамддаг дараагийн том асуудлын нэг бол яахын аргагүй санхүүгйин нөхцөл байдал байдаг.Цэвэр усыг ашиглаад гарсан хаягдал усыг нь саарал ус болгож дахин ашигладаг болохын тулд олон сая төгрөгийн хөрөнгө хэрэгтэй.
Энэ бол өндөр технологи. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа авто угаалгын газруудын 10-20 нь өөрсдийн хөрөнгөөр энэ систем рүү шилжлээ гэхэд үлдсэн газруудыг нь зээл тусламжинд хамруулахаас өөр арга байхгүй. Харин саарал ус ашигладаг болвол гараар угаах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болзошгүй. Тиймээс техникээ сайжруулах хэрэгтэй. Ийм техниктэй болохын тулд 100-150 сая төгрөг хэрэгтэй.
Тиймээс төрөөс хөнгөлттэй, урт хугацааны зээл олгох талаар дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Энэ бол үнэгүй, тусламжаар юм авах гэсэн ойлголт биш. Ингэж авто угаалгын газруудаа дэмжихгүй л бол шийдэгдэх асуудал биш.
Харин энэ асуудалд шийдэл олдог зүйл бол ногоон хөгжлийн зээл.
Хэрэв бизнес эхлэгчид хаанаас яаж зээлээ авах, ямар шаардлага биелүүлэх зэргээ хангалттай хэмжээнд мэддэг байх юм бол ногоон хөгжлийн зээлийн тусламжтай саарал усны төхөөрөмжөө авах бүрэн боломжтойгоо мэдэггүй.
Олон улсын банк болох стратегийн зорилгын хүрээнд даян дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх, Ногоон банк болох гэсэн зорилтуудыг тодорхойлж, эдгээрийн биелэлтийг хангахад чиглэсэн “Climate 30+ Ногоон сэргэлтийн хөтөлбөр”-ийг санаачлан эхлүүлээд байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд эрхэм харилцагч нарынхаа урт удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа болон ногоон бизнесийг дэмжих зорилго бүхий “Бизнесийн ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнийг тааламжтай нөхцөлтэйгөөр (хүү шимтгэл багатай, хугацаа урттайгаар) зах зээлд нэвтрүүлсээр байна.