Монгол Улс дахь Тогтвортой хөгжлийн зорилгууд Тогтвортой хөгжлийн зорилгууд нь дэлхий дахинаа ядуурлыг устгаж, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, энэ дэлхийн өнцөг булан бүрт буй хүн бүр энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх боломжийг олгоход дуудсан уриалга юм.
Хэнийг ч хойноо үлдээхгүй гэгдэх тогтвортой хөгжлийн 17 зорилтыг дэлхийн нийтээрээ хэрэгжүүлэхээр зам шулуудсан билээ. Машин угаалгын газруудыг саарал ус ашиглах боловсрол, мэдээллийг олгосноор 6, 8, 9 дугаар зорилтуудыг биелүүлж байгаа хэрэг билээ.
Дэлхийн нийтийн хамтын 2030 он гэхэд дэлхийн түвшинд бохирдлыг бууруулах, хог хаях ажиллагааг халах, аюултай химийн бодис, материалыг гаргах явдлыг хамгийн бага түвшинд хүргэх, цэвэрлэгдээгүй бохир ус хувь хэмжээг хоёр дахин бууруулах, усыг дахин боловсруулж, цэвэршүүлэн хэрэглэх явдлыг [x] хувиар нэмэгдүүлэх замаар усны чанарыг сайжруулах зорилгод нийцүүлэх нь томоос том үнэ цэнтэй юм.