Хог хаягдал бол зөвхөн хаягдал биш, харин ч үнэ цэнэтэй нөөц гэдгийг мэдэж авцгаая. Манай апп нь таны гэрт байгаа энгийн хогийг шинэ, хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгон хувиргах арга замыг санал болгосноор таны амьдралын хэв маягт бодитой өөрчлөлт авчирна. Үүний гол зорилго нь хог хаягдлыг багасгах, нөөцийг хэмнэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах юм. Та гэрийнхээ хог хаягдлыг энгийн зургаар манай апп руу оруулснаар хиймэл оюун ухааны тусламжтайгаар түүнд тохирох бүтээлч, ашигтай шийдлүүдийг олж авах боломжтой болно.
Таны хог хаягдал бол үнэт баялаг
Гэртээ буй хуванцар сав, хуучин хувцас, цаасан хайрцаг, эсвэл бусад ашиглагдахааргүй зүйлсийг бид хаях нь амархан. Гэвч эдгээр зүйлс нь үнэн хэрэгтээ дахин боловсруулж, шинэ зүйлс бүтээж болох материал юм. Манай апп эдгээр хогийг ямар байдлаар шинэ бүтээгдэхүүн болгох талаар санал өгдөг бөгөөд дараах боломжуудыг олгоно:
- Хуучин хувцсыг шинэ загварын цүнх, уут эсвэл гоёл чимэглэл болгон ашиглах.
- Хуванцар савыг гоёлын сав, гэр ахуйн хэрэгсэл болгон хувиргах.
- Цаасан хайрцгийг тоглоом, эсвэл урлагийн бүтээлд ашиглах гэх мэт олон боломжуудыг танд санал болгоно.
Манай апп таны амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ?
Таны байгальд үзүүлэх нөлөөг багасгана: Та хог хаягдлыг дахин ашигласнаар хогийн цэг рүү хаягдах материалын хэмжээг багасгаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулна. Жишээлбэл, жилд дахин ашиглагдах нэг хүнээс гарах хогийн хэмжээ 73 кг байна гэж үзвэл, таны гэр бүлийн хэмжээний хог хаягдлыг эрс багасгаж чадна.
Эдийн засгийн хэмнэлт гаргана: Хэрэгцээгүй гэж бодож байсан эд зүйлсээ бүтээлчээр ашиглаж, шинэ зүйл худалдаж авах зардлыг хэмнэх боломжтой болно. Жилд нэг өрх дунджаар 10%-ийн хэмнэлт гаргах боломжтой бөгөөд энэ нь ойролцоогоор 120 доллартай тэнцэх хэмжээний зардал хэмнэнэ.
Хувь хүнээс эхлэх дэлхийн хэмжээний өөрчлөлт: Таны хийж буй жижиг алхамууд дэлхийд томоохон өөрчлөлт авчрах боломжтой. Хэрэв 1% нь энэ аппыг өдөр тутамдаа ашиглаж, хог хаягдлаа бүтээлчээр дахин ашиглавал дэлхийд 2,480 тонн хогийг дахин боловсруулж, байгальд үзүүлэх хорт нөлөөг багасгана.
Тогтвортой хөгжлийн зорилгуудтай хэрхэн уялдах вэ?
Манай апп нь дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтын олон хэсгийг дэмжиж байгаа нь дараах байдлаар тодорхой харагдана:
- Хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэл: Хог хаягдлыг багасгаж, түүхий эдийн хэмнэлт гаргана.
- Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх: Хог хаягдлаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулна.
- Ядуурлыг бууруулах: Хаягдал материалыг бүтээлчээр ашигласнаар орлогын шинэ эх үүсвэр бий болгох боломжийг олгож, бизнесийн санааг дэмжинэ.
Хог хаягдалтай холбоотой тулгардаг асуудлууд
Ихэнх хүмүүс хог хаягдлыг дахин ашиглах боломжтой гэдгийг мэддэг ч, энэ ажлыг хэрэгжүүлдэггүй. Үүний шалтгаан нь дараах байдалтай байна:
- Мэдлэг, мэдээллийн хомсдол: Хүмүүс юуг, хэрхэн дахин ашиглах талаар мэддэггүй.
- Цаг хугацааны дутагдал: Хогийг шинэ зүйлс болгон хувиргах үйл явц нь хэтэрхий цаг их зарцуулна гэж боддог.
- Бүтээлч санаа, арга хэрэгслийн дутагдал: Хог хаягдлаар юу хийх вэ гэдэгтээ санаа олохгүй байх тохиолдол их.
Манай апп эдгээр асуудлыг хэрхэн шийддэг вэ?
- Хэрэглэгчдэд шууд зөвлөгөө өгөх: Таны хог хаягдлын зургийг авч оруулахад, апп шууд бүтээгдэхүүн болон дахин ашиглах боломжийг санал болгоно.
- Хугацааг хэмнэх: Хог хаягдлыг дахин боловсруулах санааг олох, хэрхэн хийх талаар тусгай зааварчилгаа өгч, таны цагийг хэмнэнэ.
- Бүтээлч санааг өгөх: Апп-д суурилсан хиймэл оюун ухаан нь таны хаягдлыг ямар бүтээгдэхүүн болгон хувиргах талаар олон бүтээлч санааг танд санал болгоно.
Дүгнэлт
Манай апп бол байгаль орчныг хамгаалахын зэрэгцээ таны амьдралын хэв маягийг илүү тогтвортой, бүтээлч болгох гайхалтай шийдэл юм. Хог хаягдлыг үнэ цэнэтэй зүйл болгон хувиргаж, эдийн засгийн хэмнэлт гаргах, байгальд ээлтэй амьдралын хэв маягт шилжихийг хүсэж байгаа бол манай апп таны төгс туслагч байх болно. Хариуцлагатай хэрэглээ, тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе!